ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Энэтхэгийн баруун хэсэгт орших "Гужарат" мужид Мягмар гарагт 13 цагаач ажилчин ачааны машинд дайруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Орон нутгийн хэвлэлээс мэдээлж байгаагаар том оврын ачааны машин шөнийн цагаар трактортай мөргөлдөж жолоодлого алдан амарч байсан. Улмаар "Ражастан" мужаас гаралтай цагаач ажилчдын байрыг дайрч олон хүн газар дээрээ амь насаа алдсан байна гэв.
Амь үрэгдсэн хүмүүсээс гадна зургаан хүн хүнд бэртэл авч "Сурат" хотын ойролцоох орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэж амь үрэгдсэн хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ.