Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
"Samsung" компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд Өмнөд Солонгосын дээд шүүхээс хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо.
Түүнийг Өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хед сонгуулийн үеэр их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж хээл хахууль өгсөн, компанийн орлого болох 8.6 тэрбум вонын орлогыг нуун дарагдуулсан хэргээр дээд шүүхээс буруутгаж байгаа юм. Түүний аав Ли Кун Хи 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнээс хойш тэрээр Samsung группийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ.
Ли Жэ Ёнд оноосон шүүхийн шийдвэр "Samsung" группын хувьд томоохон цохилт болж, санхүүгийн хувьд том хямрал болоод байна.
Эх сурвалж: BBC