ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Индонезийн Архелогичид "Сулавеси" арлын алслагдсан хөндий дахь "Леанг Тедонгнге" гэх агуйгаас улаан, шар өнгөөр зурсан зэрлэг гахайн дүрс оллоо.
Үүнийг архелогичид 45.500 жилийн өмнө зурсан эртний агуйн амьтны урлагийн зураг гэж үзэж байгаа юм.
Судлаач Максим Ауберт хэлэхдээ, “Энэ зургийг зурсан хүмүүс яг бидэнтэй адилхан, тэдэнд ямар ч зургийг хүссэн үедээ зурах багаж хэрэгсэл байсан” гэв.
Тэр уран зургийн цаг хугацааг кальцитын изотоп гэх зүйл ашиглан тогтоосон байна.
Ташрамд дурдахад дэлхийн хамгийн эртний зургийг Өмнөд Африкт 73000 жилийн өмнө зурсан байдаг юм.
Эх сурвалж: CNN