Энэтхэгт болоод буй засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлж 250 сая фермерүүд томоохон цуглаан зохион байгуулаад байна.
Үүнийг түүхэн дэх томоохон жагсаалын нэг гэж үзэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд онцоллоо.
Тариаланч болон фермерүүд есдүгээр сараас эхлэн жагсаж байгаа ба засгийн газрын хөдөө аж ахуйн салбарт гаргасан газар Миллийн гурван том хууль фермерүүдийн амьдрал, амьжиргаанд хор нөлөөтэй аюул болж байгаа гэж үзэж эсэргүүцэж байгаа хэмээлээ.
Албаныхан үүнийг хүн төрөлхтний түүхэн дэх дэлхийн хамгийнх том ажил хаялт боллоо гэж үзэж байна.
Жагсагчид нэгдсээр одоо 250 сая хүн засгийн газрын хуулинд хориг тавь хэмээн шаардаж улсын нийслэл Делирүү чиглэн жагсаж, томоохон хурдны зам зэргийг хаан эсэргүүцлээ илэрхийлсээр байна.