УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ хандан Шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2020 он төр засаг, түмэн олон цар тахлын эсрэг нэгдсэн онцгой жил болон өнгөрч байгааг онцлоод, цар тахлын оргил үед УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэгч төлөөллийг сонгосон юм.
Мөн УИХ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа
Үүнд
– Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ
– Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дандаж давхарга зонхилсон, ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ
– Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийн төлөвшүүлэн, Авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ зорилт багтаж байгаа гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар мөн "УИХ 2020 оны эхээр 420 мянга гаруй ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан. Энэ хүрээнд 2021 оны тавдугаар сардаа багтаан үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байна. Зорилт амжилттай хэрэгжиж байна" гэдгийг Шинэ оны мэндчилгээндээ онцолжээ.