Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх, яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх, пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.