Иран улсын Тегеран хотын хойд ууланд уулчид цасан шуургатай тааран цасан нурангад дарагдсан тухай тус хотын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Албаныхны мэдээлэлж байгаагаар эрлийн багийнхан ууланд гарсан 14 уулчдаас 7 хүнийг олоогүй ба эдгээр хүмүүс ор сураггүй алга болсон олдоогүй болохыг мэдэгдлээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд улс төрч, академич, эмч мөн уулын сургагч багш гэх мэт хүмүүс ба цагдаа, онцгой байдлын албанаас эрэл хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдлээ.
Цаг уурын хүрээлэнгээс цаг агаарын аюултай нөхцөл байдлын талаар урьдчилж анхааруулга өгсөн хэдий ч эдгээр уулчид ууланд гарсан байна. Мөн шуурганы үеэр уулын цанын баазын эрчим хүч тасарч 100 орчим хүн өндөрлөг дээр гацсан тухай албаныхан мэдээллээ