ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Калифорнийн "Ланкастер" хотын "Антилопе" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн хүчил төрөгчийн саваар нэгнийгээ цохин амь насыг нь хороолоо.
Эдгээр хоёр өвчтөн хоёулаа коронавирусын халдвар авсан, эмчилгээ хийлгэж байсан ба нэг өрөөнд хамт хэвтдэг байсан юм.
Лос Анжелес хотын цагдаагийн хэлтсээс мэдээллээ. байгаагаар эмчилгээ хийлгэж байсан 82 настай өвгөнийг өрөөндөө залбирал үйлдэж эхлэхэд нь 32 настай залуу өвчтөн бухимдан биеэ барилгүй хүчилтөрөгчийн савыг авч хохирогчийн толгойруу цохисон байна.
Жесси Мартинез гэх хэрэгтнийг хүний амь насанд хүрч ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллан баривчилсан" хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.