Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаагийн ахлах Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах үеэр гэрт нь гал гарч байшин нь шатсан хэрэг гарсан. Ц.Чулуун-Эрдэнэ цагдаагийн байгууллагад 16 жил ажилласан ба өөрийн гэр бүлээс гадна төрсөн эгчийн гурван хүүхэд, 6-р ангийн бүтэн өнчин хүүхдийг өсгөдөг байна. Түүний ам бүл өвлийн хүйтэнд орох оронгүй болж хамаатныхаа айлд толгой хорогдож байсан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлай баатар, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд зохиосон байна.
Тэд энэхүү сайн үйлсийн аянаа ХЗДХ-ийн танилцуулсан даруй албаны сайд үүргээ биелүүлэн цагдаагийн албан хаагчийг орон сууцтай болгоход анхаарч ажиллах үүрэг өгч юм. Мөн ХЗДХ-ийн яам түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон юм.
Ингэснээр цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун Эрдэнэ 16-о хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаахан байр-3 хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүсийн хамт гардуулан өглөө. Мөн байрыг Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тохижуулж тус компани Ц.Чулуун Эрдэнэ гэр бүлд Нүүдэл брендийн буйдангаа хандив болгож, Summit ХХК-ийн PC Mall дэлгүүрийн хамт олон 32 инчийн телевизорыг бэлэглэлээ. Мөн дээрээс нь олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн хандивласан 10 сая төгрөгийг түүний 8 болон 10 настай хоёр дүүд нь бэлэглэлээ.
Хандивын аянд ХЗДХ-ийн яам, ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, албан хаагчид, Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдэл, ХУД-ийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани болон хувь хүмүүс оролцсон байна.