Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачлагын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс манай улсад цар тахлын халвдварын дэгдэлтийг хязгаарлах тогтооход зориулан 450 хайрцаг 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэлийг хандивлалаа.
Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал тархаж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт сөрөг өөрчлөлт гарч буй хэдий ч улс орнууд цар тахлын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх, бие биедээ буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр олон төрлийн эерэг арга хэмжээ авч, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг явдлыг онцлон тэмдэглэлээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсаас хандивдаж буй эрүүл мэндийн тусламж нь мэнд, онцгой байдлын салбарын албан хаагчдад нэн шаардлагатай байгааг хэлэн манай улсад айдчлаад буй АНЭУ-ын удирдлагуудад Улсын нийт ард иргэдийн өмнөөс бодон өөрийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи АНЭУ-ын төр, засгийн удирдлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээг уламжлахын сацуу дэлхийн улс орнууд цар тахлын хүндрэл бэрхшээлийг харилцан ойлголцлоор даван туулж, Монгол Улс ч гэсэн цар тахлыг хяналтдаа авч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар уулзалтын үеэр Монгол Улс дахь цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, АНЭУ-аас хандивлаж буй тусламжийн хэрэгслийн эхний ээлжийн 150 хайрцгийг өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагууд, аймгуудад яаралтай хуваарилж, түгээнэ гэдгийг хэлэв.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар оролцлоо.
Эх сурвалж : Ikon