Сингапур улсын Эрүүл мэндийн яамнаас цагаачлагч хүмүүсийн халдвар гурав дахин их байна гэсэн мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар Сингапур улсад илэрсэн эерэг шинжилгээний 93%-ийг цагаач ажилчид эзлээд байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас нийтийн байранд амьдардаг ажилчдаас коронавирусын шинжилгээ авахад эдгээр ажилчдын 47% буюу 152.000 гадны иргэдээс халдвар илэрсэн байна. Эдгээр 152.000 ажилчид дотуур байранд амьдардаг 323.000 хүний тал хувийг эзлээд байгаа юм.
Сингапур улсын засгийн газраас халдварын түвшин өндөр байгаа түрээсийн байрыг тусгаарлаж цагаачлагч ажилчдад эмнэлгийн тусламж үзүүлэн гэрийн тусгаарлалтад байлгасаар байна.
Даваа гарагт Сингапурын эрх баригчид нийтийн байрны тусгаарлалтад байгаа цагаачдын хөл хориог аажмаар сулруулна гэдгийг мэдэгдлээ.