Өнгөрсөн долоо хоногт Их Британи улсын ЭМЯ-ны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок Их Британи улсын зарим нэг хэсэг болох Лондон, Кент, Эссекс, Хертфордшир зэрэг газруудад коронавирусын мутацид орсон шинэ вирус илрээд буй талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд хүргэлээ.
Энэхүү шинэ вирусийн халдвар дор хаяж 60-аад хотод бүртгэгдээд байгаа ба Их Британи улсын өмнөд хэсэгт 1000 гаруй халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Одоогоор вирусыг тандах судалгааны ажил явагдаж байна.
Бирмингелийн их сургуулийн шинжээч профессор Алан Манкалли болон Мэтт Хэнкок, Жонаттан Балл гэх бусад судлаачдын хэлж байгаагаар "Вирус байнга өөрчлөгдөж мутацид орж байдаг. Бид энэхүү шинэ вирусийн өөрчлөлт, шинж чанарыг таньж мэдэхийн тулд тандалт судалгааг анхааралтай хийж илүү их ажиглалт хийх хэрэгтэй. Тайван байж судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байна. Тийм учраас одоогоор энэхүү шинэ вирусийн бидэнд учруулах хор хөнөөлийн талаар урьдчилж мэдээлэл хийх нь эрт байна" хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн эрдэмтэд Их Британийн өмнөд хэсэгт вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа явдал шинэ вирустэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа юм.