Шинэ Зеланд улсад 2003 онд биеэ үнэлэгчид болон түүнийг зуучлагч газруудад бизнесийн үйл ажиллагаа явуулах, биеэ үнэлэлтийг хөдөлмөр эрхлэлтэд тооцох хууль ёсны эрхийг олгосон.
Шинэ Зеландын биеэ үнэлэгч нэгэн бүсгүй өөрийн удирдлага буюу зуучлагчаа ажлын байран дээр хүчирхийлэх гэж оролдсон хэмээн гомдол гаргасны улмаас нөхөн төлбөр авахаар болжээ. Шинэ Зеландын "Хүний эрхийн холбоо"-ны биеэ үнэлэгчдийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч "Дэйм Кетрин Хими" BBC-д ярилцлага өгөхдөө түүнд сэтгэл санааны хохирол, алдагдсан цалинг нөхөр төлбөрөөр гаргаж өгөхөөр болсон гэдгийг мэдэгдлээ.
Мөн тэрээр нэмж хэлэхдээ ямар ч ажил эрхэлдэг ажилтан хэн байхаас үл хамааран ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлэх болон ажлын байрны дарамтанд өртөх ёсгүй. Бүх бизнес эрхлэгч, ажил олгогчид энэхүү журмыг сайтар ойлгож хууль, журмаа хүндэтгэхийг уриалж байна гэдгийг нэмж хэлсэн юм.