ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Энэтхэгийн "Бангалор" хотын "Карнатака" мужид "Wistron Infocomm" компанийн 100 гаруй ажилчид эсэргүүцлээ илэрхийлж үймээн дэгдээгээд байна.
Бослого гаргасан ажилчид 4 сарын турш цалингаа бүрэн тавиагүй, илүү цагаар ажиллуулж байна хэмээн бямба гаригийн шөнийн ээлжийн 100 гаруй ажилтан бослого гаргаж барилгын тавилга, цонх, шилэн хаалга, камер тавцан гэх мэт зүйлийг эвдэн сүйтгэж барилгаас гарч ажил хаялт зарласан байна.
Одоогоор тус компани зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Карнатака мужийн дэд сайдын орлогч "Ашватхараян" мэдэгдэл хийхдээ энэ явдлыг цэвэр мөлжлөг гэж үзэж байгаа. Засгийн газрын зүгээс ажилчдын хохирлыг барагдуулж, асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх болно хэмээлээ.