Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Герман улсад коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоо дээд хэмжээнд хүрсний улмаас зул сарын баяраар хатуу хөл хорио тогтоохоор боллоо.
Хамгийн сүүлийн судалгаагаар тус улсад халдвар авсан хүний тоо 202 мянгаар нэмэгдэж, 321 хүн нас бараад байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрээр зул сарын үеийн ачааллаас сэргийлэн хөл хориог 12 дугаар сарын 16-аас, 1 дүгээр сарын 10 хүртэл сунгахаар боллоо.
Лхагва гаригаас эхлэн хүнсний дэлгүүр, банкнаас бусад газруудыг хааж, ажил болон хичээлийг аль болох цахимаар хийхийг уриаллаа.