З.Батбаяр: Монгол Улсын 18,000 иргэн гэдэсний савxанцартай ус уудаг
Баянхонгор аймагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид хоёр иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Тодруулбал, тус аймагт оршин суух 58 настай, эмэгтэй “А”, охин 17 настай “Х” нар нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, осгосон байдалтай байжээ. Тэдний үе мөч нь хөшсөн байсныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар олж, амь нас эрсдэлтэй нөхцөлд байсныг аварсан байна.
Цагдаагийн алба хаагчид анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд биеийн байдал ухаангүй байсан хоёр иргэнийг хүлээлгэн өгчээ.