Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ким Ки Дук 59 насандаа коронавирусээр өвчлөн нас барлаа.
Ким-ийн гэр бүл болон "Aрт Хаус" кино наадмын захирал Виталий Мански нар хэвлэл мэдээлэлд түүнийг өмнөд Солонгосын "Латви" улсын эмнэлэгт коронавирусын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тухай албан ёсны мэдэгдэл хийлээ.
Азийн алдарт найруулагч Ким 2003 онд "Хавар, Зун, Намар, Өвөл ахиад л хавар" гэсэн алдартай киногоо хийж байсан юм. Түүний дараагаар The Isle, Bad Guy зэрэг хүчирхийллийн агуулгатай кино ихээр хийж олонд танигдаж байсан хэдий ч түүний хийсэн кинонууд кино шүүмжлэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртээд байсан.
2018 онд "Pieta" гэх киногоо хийсний дараа найруулагч Ким-ийг хүчин хийсэн хэрэгт буруутгаснаар 2019 онд Казакстан улсад зураг авалт хийгдсэн "Dissolve" киногоор түүний кино найруулагчийн кареер дууссан юм.