ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Энэтхэгийн "Элуру" хотод энэ амралтын өдрөөр 140 гаруй хүн учир битүүлэг шалтгаанаар өвдөн эмнэлэгт хүргэгдлээ. Өвчтөнүүдээс дотор муухайрах, бөөлжих, нүд улайх, ухаан алдах гэсэн шинж тэмдэг илэрч байжээ. "Андхра Парадеш" мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын мэдээллэж байгаагаар "Эмнэлэгт хүргэгдсэн бүх өвчтөнийг коронавирусын шинжилгээнд хамруулсан хэдий ч бүх хариу сөрөн буюу халдвар аваагүй гэдэг нь тогтоогдсон. Бид лабораторийн нарийн шинжилгээ авч ямар өвчин гэдгийг нь тогтоохоор ажиллаж байна"гэлээ. Харин тус хотын засгийн газраас үүнийг бохирдлоос болж гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа учраас нарийн шалгах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.