Энэтхэгийн тариаланчдын жагсаалын үеэр цагдаагийн нэгэн ажилтан Синх гэх өндөр настан руу савайгаа далайж байгаа зураг сошиал ертөнцөд тавигдаж, олны анхааралд өртөөд байна.
Энэүү зургийг Дэли хотруу трактортай болон явган тариачид Делигийн баруун хойно Сингхугийн хил дээр жагсагчид хаалгыг эвдэн хот руу нэвтэрч орох үеэр Энэтхэгийн Press Trust агентлагын зураглаач, сурвалжлагч аван олон нийтийн сүлжээнд тавьсан байна.
Үүнээс болоод улс төрчдийн дунд хагарал үүсч, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулхаас гадна сошиал ертөнцөөр байж боломгүй хэрэг, энэ зурагнаас тариаланчдын эсэргүүцэж буй жагсаал цуглаан ямар нөхцөл байдалтай байгаа нь тод харагдаж байна хэмээн олон хүн бичиж байна. Үүнээс үүдэн засгийн газраас тариаланчидтай хийх хэлэлцээрийн хоёр дахь уулзалтаа яаралтай товлоод байгаа юм.