ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Дэлхийн 2-р дайны үеэр Англи, Франц улсын цэргүүд Хятад руу дайрах үеэрээ Бээжингийн зуны ордныг шатаан үнэт эдлэлийг тонон дээрэмдэж байжээ. Энэ явдал БНХАУ-д өнөөг хүртэл эмзэг сэдэв болсоор ирсэн.
Цэргүүд энэ үеэр хүрлээр хийсэн 12 амьтны толгойн баримлыг хулгайлсан. Зуны ордноос хулгайлсан эдгээр баримлуудын талыг нь олж музейд тавьсан ба одоогоор алдагдсан баримлуудын хагасыг буюу зургааг олоод байгаа юм. Хятад улс зуны ордныг сэргээн засварлан нээхдээ морины толгойн баримлыг анхны үзвэр болгон тавьсан байна. Энэхүү морины толгойг Стенли Хо 2007 онд Хонгконгд болсон дуудлага худалдаагаар 8,9 сая доллараар худалдан авч 2019 онд Хятадын засгийн газарт буцаан бэлэглэснээр морины толгойг БНХАУ буцаан авсан юм.