ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Пүрэв гаригт шүүхийн шийдвэрээр Өмнөд Солонгосын түүхэнд илэрсэн хамгийн том онлайн садар самуун сүлжээний үүсгэн байгуулагч залуу 40 жил шоронд хорих ял авжээ.
Чо Жу Вон гэх 25 настай залуу охид бүсгүйчүүдийг айлган,сүрдүүлэх,мөнгө өгнө гэж амлах, шантаачлах замаар садар самуун бичлэгийг авч нууц групп-д зардаг байсан байна.
Тэрээр хохирогч охидоос авсан бичлэгнүүдээ Telegram аппликейшны нууц чат групп-д зардаг байжээ.
Энэхүү групп чатанд 1000-аад хүн нэгдсэн байдгаас 74 эмэгтэй Чо Жу Воны хохирогч болсон үүнээс 16 нь насанд хүрээгүй охид байжээ.
Түүнийг шүүхээс садар самуун бичлэг боловсруулж, олон нийтийн сүлжээнд хийж,ашиг олох зорилгоор нийгэмд садар самуун сурталчилсан хэмээн буруутгаж байгаа юм.