Шинэ Зеландаас зүүн тийш 800 км зайд орших арал дээр ойролцоогоор 100 халим үхсэн байна. Байгаль хамгаалах газрын ажилтнуудын мэдэгдэж байгаагаар эрэг дээр нийтдээ 97 халим 3 дельфин үхсэн байжээ.
Австралийн Пасмания дахь далайн эрэг дээр 380 халим үхсэн явдлаас хойш 2 сарын дараа энэхүү явдал боллоо.
Байгаль хамгаалагч "Жемма Уэлч" тайлбар хийхдээ. Нисгэгч халим гэгдэх энэхүү 6 метрийн урттай халим загаснууд Шинэ Зеландын далайд хамгийн түгээмэл байдаг амьтан юм. Халимууд эрэг дээр гарч ирж үхэх олон шалтгаан байдаг. Ширүүн давлагаанд шидэгдэн гарч ирэх,агнаж байгаа загасаа даган зүг чигээ алдах,удирдагч загас эрэгрүү хөтөлж гарах гэх мэт олон шалтгаан байдаг.Энэ удаагийн халимуудын үхсэн шалтгаан бас л тодорхойгүй байна гэсэн тайлбар өглөө.