Канадын алдарт дуучин,дууны найруулагч,продюсер Abel буюу The Weeknd Пүрэв гаригт өөрийн твиттер хуудсандаа "Грэмми авардс авилга,хахуульд автагдсан хэвээр байна" гэсэн нийтлэл бичжээ.
Дуучин The Weeknd өмнөх жил Греммийн 3 шагналыг хүртэж байсан юм.
Тэрээр After Hours буюу АНУ-д хамгийн их борлуулалттай цомог болон чартуудын түүхэнд хамгийн удаан хугацаанд тэргүүлж буй дуу болох Blinding lights дуугаараа нэр дэвшсэн юм. Гэсэн хэдий ч энэ жилийн Грэмми авардсын комисс түүнийг хассан улмаас 2021 оны шалгаруулалтад орох боломжгүй боллоо.
Шагналын зохион байгуулагч академийн тэргүүн Харри Мейсон хэлэхдээ "дуучин The Weeknd нэр дэвшиж чадаагүй учраас сэтгэл дундуур байгааг бид ойлгож байна. Харамсалтай нь жил бүр шилдэг уран бүтээлчдээс цөөхөн хүнийг нэр дэвшүүлдэг. Энэ жилийн хувьд Греммиг Дуучин Beyonce тэргүүлж байгаа түүнээс гадна Dua lipa,Taylor Swift,Roddy Ricch гэх мэт 9 хүн оролцож байна. Бид жил бүр дуучид,ая зохиогч,продюсер,дуу бичлэгийн ажилтан гэх мэт олон салбарын мэргэжилтнээс сонгодог. Шалгалтын хороо мянга мянган өргөдлийг хүлээн авч жагсаалт үүсгэж үүнээсээ шалгаруулан,шүүж нэр дэвшүүлдэг. Олон шалтгаанаас болоод зарим уран бүтээлчид орох боломжгүй болдог. Магадгүй The Weeknd-ийн цомгийг R&B ангиллаас Pop гэж үзэн түүний цомгийн жагсаалд багтаагаагүй байж болох юм" гэсэн тайлбар өгсөн юм.