Сарын тэмдэг дунджаар 5 өдрийн турш ирдэг. Шотланд улс ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараадаг болсон анхны улс боллоо. Тус улсад ариун цэврийн хэрэглэлийн сарын дундаж үнэ 8 фунт Стерлинг байдаг учраас авч чададгүй олон эмэгтэйчүүд байдаг. Цар тахлын хүнд хэцүү үед Шотландын засгийн газар эдийн засаг зогсонги байдалд орсон, бага орлоготой , ариун цэврийн бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн бүх хүнд ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах хуулийг баталлаа.
Эхний ээлжид засгийн газраас 5,2 сая паундийг их дээд сургууль,коллеж,дунд сургуулиудад, бага орлоготой айлуудад 0,5 сая фунт Стерлингийг ариун цэврийн хэрэглэл, тампон, дэвсдэг памперс гэх мэт бүтээгдэхүүнийг үнэгүй тараах хуулийг батлан санхүүжилт хийгээд байна.
Шотландад сургууль,их дээд сургууль,коллежийн 2000 гаруй хүнд хийсэн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй байдаг, 14-21 насны охидын 71% нь худалдан авалт хийхээс ичдэг, судалгаанд хамрагдсан охидын тэн хагас нь сарын тэмдгээс санаа зовон хичээл сургуулиа таслах,завсардуулдаг гэх мэт асуудлууд гаргадаг гэсэн сонирхолтой баримт гарсан байна.