Санчия,Эман гэх ихэр охидын хагалгаа Дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд байсан. Их Британи улсад 2001 оны арван дугаар сард Санчия,Эман Моват гэх нуруугаараа холбогдсон ихрүүдийн биеийг салгах хүнд мэс засал 16 цагийн турш үргэлжилсний эцэст амжилттай хийгдэж дууссан. Ихрүүд 3 сар хүртлээ нуруугаараа холбоотой байдалтай байсан юм.
Мэс засал амжилттай хийгдэж дууссаны дараа Мэдрэлийн мэс заслын эмч Тони "эмч нарын баг ихрүүдийн эрхтэн болон нугасыг хуваарилах мэс заслыг амжилттай хийж дуусгалаа. Дэлхийд гурван удаа хийгдсэн хүнд хагалгааны нэг нь Их Британд буюу Санчия,Эма хоёр дээр хийгдэж байгаа. Нэг л мэдрэлийн судас дайрвал охид саажилттай болох магадлал өндөр учраас эмч нар олон цагийн турш хянамгай ажиллаж маш хүнд мэс заслын ард амжилттай гарлаа" хэмээн мэдэгдэл хийж байсан юм.