Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 37 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 555 болсон тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээгээр хоёр хүн халдвартай гарчээ.
Ингэснээр улсын хэмжээнд кластер буюу багцаар бүртгэгдэж буй халдварын голомтод 122 тохиолдол батлагдсан байна. Харин өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 557 болж байна.