З.Батбаяр: Монгол Улсын 18,000 иргэн гэдэсний савxанцартай ус уудаг
Монгол Улсад өнөөдрийн 11.00 цагийн байдлаар коронавируст халдварын 455 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар 18 хүнд коронавирус илэрч нийт тохиолдол 473 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрээр, "Нийт 963 хүнд шинжилгээ хийлээ. Үүний дотор ХӨСҮТ-ийн лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд эмнэлгийн нэг ажилтанд коронавирус илэрлээ. Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатрид 348 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнд, Сэлэнгэ аймгийн 59 хүнд шинжилгээ хийснээс 13 хүн халдвартай гарлаа. Эдгээр тохиолдол бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад хийсэн шинжилгээнээс илэрсэн байна” гэв.