Их Британи улсын Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын халдвар авсан хүний ойрын хавьтагч болсон учраас 14 хоног өөрийгөө тусгаарлаж эхэллээ гэдгээ мэдэгдсэн юм. Ноён Жонсон амт мэдрэхгүй байгаа 11-р сарын 26 хүртэл 14 хоног өөрийгөө тусгаарлахаар болсон гэдгээ албан ёсны мэдэгдэл хийж хэрхэн өөрийгөө тусгаарлах, коронавирусын шинж тэмдэг ямар байдаг талаар Их Британи ард иргэдтэй хуваалцаж зөвлөгөө өглөө. Түүний өгсөн зөвлөгөөг хүргэе. Дараах тохиолдолд та өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэв.
- Өндөр температурт халуурах, зогсолтгүй ханиалгах, үнэрлэх амтлах мэдрэмжгүй болох
- Ковид 19-ийн хариу эерэг гарсан, өвчний шинж тэмдэг илэрсэн, эсвэл халдвартай хүнтэй байсан тохиолдолд өөрийгөө тусгаарлана
Өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?
Гэртээ байж, шалтгаангүйгээр гадагшаа гарч болохгүй ( хоол хүнс худалдаж авах,эм тарианд явах,дасгал хөдөлгөөн хийх) гэх мэт. Шаардлагатай бол онлайнаар хүнсний зүйлээ авах, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүсээс тусламж хүсэх.
Ковид 19-ийн шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээний хариу эерэг гарсан бол дор хаяж 10 хоног гэртээ байх ёстой.
Хэрвээ өөр хүнтэй хамт амьдардаг бол тусдаа өрөөнд байж цонхоо онгойлгож аль болох агааржуулалтыг сайн хийх, хоолоо өрөөндөө идэж, тусдаа угаалгын өрөө хэрэглэх, хэрвээ байхгүй бол ариун цэврийг маш сайн сахих ёстой.
Хэрэв тусгаарлалтын журмыг зөрчсөн тохиолдолд та торгууль төлнө гэдгийг санаарай. Жишээ нь Англи улс 10,000 фунт, Шотланд улс 480 паунд, Уэльсэд торгууль 60 паундаас эхэлнэ, Хойд Ирланд 1000 паунд хүртэлх торгууль төлж байна. Та бусдын төлөө,өөрийнхөө төлөө тусгаарлалтын дүрэм журмаа ягштал баримтлаарай. Энэ нь бидний маш том хариуцлага юм шүү" хэмээн бусдыг уриаллаа.