ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
БНХАУ, АНУ нарын харилцаа олны анхааралд байна. Хүчирхэг эдийн засагтай хоёр улс дэлхий нийтэд чухал ач холбогдолтой байсаар ирсэн.
Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан даруй олон улсын төрийн эрх баригчдаас түүнд баяр хүргэсэн ч БНХАУ түүнд албан ёсоор баяр хүргээгүй байсан. Баасан гаригт Си Зиньпин төлөөлөгчөөрөө дамжуулан Жо Байденд баяр хүргэлээ.
Баасан гаригт БНХАУ-ын гадаад харилцааны сайд "Бид АНУ-ын ард түмний сонголтыг хүндэтгэж байна. Эрхэм Жо Байден, хатагтай Харрис нарт баяр хүргэе" хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Энэ нь БНХАУ-ын ерөнхийлөгч "Си Зиньпин" АНУ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгааг харуулсан явдал юм.