Даваа гаригт Ерөнхийлөгч Доналд Трамп "Санал хураах явцад хууль бус үйл ажиллагаа явуулж, луйвар хийсэн" гэж үзэж байгаа талаараа өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга “Кайлэй Макэнин” хэвлэлийн бага хурал дээр “Жо Байден сонгуульд төлөвлөгөөтэй ялалт байгуулсан гэж үзэж байгаа. Бид үнэн мөнийг олж, арга хэмжээ авч эхэлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр мөн хурал дээр сонгуулийн хууль бус үйл ажиллагааны талаар үзэл бодлоо ярьж сэтгүүлчдийг энэ талаарх үнэн мөнийг шаардахыг уриалав.
Доналд Трампын гаргасан нэхэмжлэлийн дагуу АНУ-ын Хууль зүйн яамнаас шалгалт явуулах эрхийг АНУ-ын прокуроруудад олгоод байна. Шүүх энэ нэхэмжлэлийг хүлээж авах эсэх шийдвэрээ 12 дугаар сарын 8-ны дотор гаргах юм.
Мөн Доналд Трампын гомдлын талаар Сенатын удирдагч Митч Макконнел “Ерөнхийлөгч Доналд Трамп гомдол гаргаж ,сонгуулийн талаар дахин шалгаж хуулийн дагуу дахин санал хураалтыг тоолох бүрэн эрхтэй” гэж мэдэгдэл хийсэн юм.