Дэлхийн улс орнуудын эрх баригчдаас АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден, шинэ дэд ерөнхийлөгч Камала Харрис нарт баяр хүргэсээр байна. АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг ялалт байгуулсан даруй ОХУ-ын ерөнхийлөгч Путин баяр хүргэж байсан. Харин тэрээр Жо Байденд хараахан баярын мэндчилгээ хүргээгүй байна.
ОХУ-ын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг тайлбарлахдаа “Бид албан ёсны хариуг хүлээнэ” гэсэн юм. Трамп ,Путин нарын харилцаа нэлээд ойр, хувийн гэж хэлж болохоор сайн харилцаатай байсаар ирсэн. Тэдний биедээ үзүүлсэн улс төрийн дэмжлэг , төрийн айлчлал хийхдээ ярьсан яриа зэргээс үүнийг харж болно.
Харин “Royal United Service Institude”-ийн ерөнхий захирал “Фон Хиппел” хэлэхдээ Жо Байден, Путин нарын харилцаа нэлээн зөрчилдөөнтэй байдаг. Жо Байден “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гол аюул бол ОХУ” гэж CBS телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьж байсан. Энэ мэтчилэн ОХУ-руу чиглэсэн,дайралт оролдлогуудаас харахад тэдний харилцаа таарамж муутай байгаа гэж хэлж болхоор байгаа юм. Путин ОХУ-ын төрийн хэрэгт оролцох,хязгаарлах оролдлого хийсэн явдлыг зүгээр өнгөрөөдөггүй” гэж тэрээр мөн ярилцлагын үеэр хэлж байсан юм.