Шри Ланкийн Панадура хотын далай эрэг дээр 100 гаруй халим далайн эрэг дээр шидэгдэн гарч ирсэн байна. Шри Ланкийн цагдаа,тэнгисийн цэргийн хүчин, байгаль хамгаалагчид, сайн дуры иргэд гэх мэт хүмүүс хамтран шөнийн турш тэдгээр халимыг аврах ажиллагааг явуулж далайд нь оруулж чаджээ. Аврах ажиллагааны гурван том халим, нэг дельфин хүнд шархадсан байсан ба шархаа даалгүй үхсэн байна.
Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар” Энэ удаагийн явдал юунаас болсон нь тодорхойгүй байна. Халимууд эрэг дээр гарах ирэх олон шалтгаан байдаг. Давлагаанд шидүүлэх, жижиг загас хөөж эрэг дээр гарсан тохиолдол ч байдаг.Халимуудыг далайруу буцаан оруулах хүндрэлтэй байсан. Учир нь хүчтэй далайн давлагаа тэднийг буцааж эрэгрүү гаргаж байсан. Үүнээс болоод зарим нэг халимууд усгүй удаан байснаас болоод цуцаж усны гүнрүү сэлж чадалгүй байсаар үхсэн. Ямартай ч халимуудыг олон хүний хүчээр далайд буцаан тавьж чадсан” гэлээ.
Шри Ланкад өмнө нь 9 сард нэг удаа дэлхийд хамгийн олон загас үхсэн тохиолдол гарч байсан юм.