Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
НҮБ-аас мэдэгдсэнээр 2015-2018 оны хооронд Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орноос 14 сая орчим машиныг буурай хөгжилтэй орнууд руу экспортолсон ,үүний 80% нь аюулгүй байдал,чанарын шаардлага хангаагүй машинууд байдаг гэв.
Дээрх хоёр улсаас авч буй машинууд осолд орсон, олон жил болсон, сэлбэг сольсон, аюулгүй байдал хангагдаагүй, агаарын бохирдол үүсгэдэг гэх мэт олон асуудалтай. Мөн эдгээр машины тал хувь нь Африк руу "гардаг" юм.
Дэлхий дээр одоогийн байдлаар 7 тэр бум хүн амьдарч байна. Харин авто машины тоо 1,4 тэрбум хүрээд байна. Автомашины худалдаа эрчимжиж байгаатай холбоотой 2040 он гэхэд энэ тоо 2 тэрбум болж өсөх магадлалтай гэж НҮБ мэдээллээ.