Иранд болж буй жагсаал цуглааны үеэр 3000 орчим хүнийг баривчилжээ

Пакистаны Пешавар хотын шашны сургуульд тэсрэх бөмбөг дэлбэрлээ. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар халдлагын үеэр долоон хүн газар дээрээ нас барж ойролцоогоор 50 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд Афганистаны хилийн ойролцоо орших Пешавар хотод Талибан бүлэглэлтэй холбоотой бослого ээлж дараалан гарсантай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна.






