МАН-ын гишүүн Шилэн хочит Б.Цогтгэрэл буюу Цогоо Монголросцветмет компанийн шилэн данснаас Уул уурхайн сайд Г.Ёндонгийн хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг Монголросцветмет компани төлсөн баримтыг дэлгэсэн юм. Энэ талаар уул уурхайн сайд Г.Ёндон тайлбар өгчээ. Г.Ёндон нь 2018 оноос Монголросцветмет компанийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал байсан юм.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИАР ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛҮҮЛСЭН Г.ЁНДОН ТАЙЛБАР ӨГЛӨӨ
Монголросцветмет бол төрийн өмчийн үйлдвэрийн газар. Ашгийн төлөө ажилладаг. Ашгийн төлөө байгууллага. Та бүхний тэр сонирхож байгаа болов уу гэмээр журам бол Монголросцветмет компани 2000 оны эхэн үеэс хэрэгжиж байгаа журам юм. Компанийн гүйцэтгэх удирдлага буюу менежментийг урамшуулах сургалтын төлбөрийг тэглүүлэх гэсэн тиймэрхүү заалтуудтай. Энэ заалтынхаа дагуу компани ашиггүй ажиллах зорилтот төвшиндөө хүрэхгүй тохиолдолд энэ урамшуулал хөнгөлөлтийг олгодоггүй. Тэр ч утгаараа 2012 оноос таван жилийн хугацаанд Монголросцветмет ашиггүй ажиллаж байх үед энэ урамшууллыг олгож байгаагүй. Би бол 2018 оны 4-р сарын 25-нд томилогдсон. Монголросцветметэд би өөрөө 1999 оноос хойш ажиллаж байсан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад тухайн үед Монголросцветметтэй гэрээ байгуулаад ажилласан. Ер нь бол би Монголросцветмет компанийг шилэн дансны тухай хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл энэ баримт 2019 онд тавигдсан байсан. 2019 оноос нээлттэй ил тод байж байсан. Өнөөдөр миний хашиж байгаа албан тушаалтай холбогдуулж гаргаж тавьсан байх л даа. Уг нь бол нээлттэй л байсан мэдээлэл юм байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл 4 дэх засаглал гэдэг утгаараа та нар энийг олоод үзээд харж байгааг нь би нэг талаасаа зөв гэж бодож байна. Төрийн өмчит компанийн удирдлага, мөнгө төгрөгийг харж, нээлттэй байх ёстой. Ер нь бол өндөр цалин хөлс урамшуулал өгсний хэрээр зөрүүлээд компанийг ашигтай ажиллуулах, компанийн менежментийн засаглалыг зөв тийшээ явуулах, улсад төлдөг татвар ногдол ашгийг илүү байлгах талаас нь авч байгаа арга хэмжээ гэж үздэг.
Хөдөлмөрийн гэрээ журмынхаа дагуу л явж байгаа. Би бол хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна. Шилэн дансанд нээлттэй байж байгаа.