Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол улс далайд гарцгүй орон. Тиймдээ гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Бидний амьдралын өртөг өндөр байдаг гэсэн үг. Далайд гарцгүй орнуудын хувьд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой салбар. Тэгэхээр агаарын тээврийн салбарыг манай улсад яаж хөгжүүлэх боломж байна вэ гэсэн сэдвийг ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа хөндлөө.
2019 онд манай агаарын тээврийн салбар тодорхой хүрээнд либералчилагдсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн:
- 2019 онд төрөөс агаарын тээврийн хэрэгслийн зайлшгүй хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу нийгмийн үйлчилгээ хүрэх ёстой хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бодлого гарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүнд өвчтэй иргэдийг агаарын тээврийн компаниар хөнгөлөлттэй үнээр тээвэрлэж, зөрүү мөнгийг нь төрөөс өгдөг болсон.
- Мөн тогтвортой нислэгийг сайжруулахын тулд өнгөрсөн хугацаанд Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгууд руу татаастай нислэг явуулсан. Өөрөөр хэлбэл нислэг зогссон аймгууд руу нислэг тогтворжуулахын тулд төрөөс мөнгийг нь өгч нислэг хийж байна гэсэн үг.
- 2018 онд төрөөс баримтлах агаарын тээврийн салбарын бодлогын баримт бичигт өөрчлөлт орсноор Бээжин, Сөүлийн чиглэлд нислэг үйлдэх авиа компанийн тоог нэмсэн. 2019 оны нэгдүгээр сараас Сөүлийн чиглэлд Асиана компани орж ирснээр тасалбарын үнэ 30-37 хувиар буурсан.
Мөн Японы чиглэлд Аэро Монголиа компанид, Бээжингийн чиглэлд Хүннү Эйр компанийг шинээр томилсон. Хил нээгдэхээр нислэг хийж эхэлнэ.