Нилам Сингх гэх энэхүү бүсгүй 18 жилийн турш сургуулийн автобусны жолоочоор ажилласан эмэгтэй. Тэрээр цар тахлын үеэр Коронавирусээр өвчилсөн хүмүүсийг автобусаар сайн дураараа зөөвөрлөх болсон байна.
Цар тахлаас болоод Энэтхэгт сургуулиудыг хаасан хэдий ч халдварийн тоо нэмэгдсээр байгаа юм. Ялангуяа Сингхийн амьдардаг Мумбай хотод вирусын халдвар маш их тархжээ. Яаралтай түргэн тусламжийн машин хомс байгаа энэ үед Сингх гэх энэхүү эмэгтэй сургуулийн автобусаар халдвар авсан хүмүүсийг зөөж эмнэлэгүүдэд туслахаар шийдсэн байна. Мумбай бол Энэтхэгийн хамгийн их халдвар авсан хот бөгөөд хадагтай Сингх ингэж ажиллах нь маш эрсдэлтэйг мэдсэн хэдий ч энэхүү ажлыг хийж байгаа юм. Ковидын асуудал дууссан ч тэрээр зүгээр суухгүй ажилсаар байхаа хэлсэн юм.