Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Хэдхэн хоногийн дараа нийслэл, орон нутгийн удирдлагуудаа сонгох хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна.
Сонгогчид ИТХ-ын төлөөөлөгчдийг юу хийдэг, эрх үүргийн талаар мэддэггүй учраас сонгуулийн ирц бага байдаг гэсэн судалгаа гарчээ.
Бид сонгогчдын боловсролд зориулж “ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг юу вэ?, түүнийг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
Зочноор:
- Эрх зүйч Ч.Мэндбаяр
- Улс төр судлаач Б.Сэмжидмаа
- БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъябаатар
- Сэтгүүлч Гангамөрөн
Онцлох эшлэлүүдийг хүргэе:
Сэтгүүлч Гангамөрөн:
- Би БГД-ийн 24-р хорооны иргэн. Миний хувьд манай хороо, дүүрэгт бидний хэн гэдэг ИТХ-ийн төлөөлөгч төлөөлдөг талаар мэддэггүй, танидаггүй. Яагаад гэвэл тэдний ажил нүдэнд харагдаж гарт баригдахгүй байгаа учраас би болон миний эргэн тойрны хүмүүс танихгүй байна гэж бодож байна. Амьдардаг хотхон Алтай хотхоноосоо гарах гэж хэдэн цаг түгжирдэг асуудалтай тулгардаг. Үннийг хэлэхэд иргэн хүн гэрээсээ гараад таатай байх нөхцөл манай дүүрэгт бүрдээгүй.
- Манай дүүргийн иргэдийн хувьд санал асуулга дээр иргэд маш идэвхтэй бичиж өгдөг. Ахмадууд бол гараараа бичээд өгнө, бусад нь сошиалаар саналаа бичээд өгдөг. Тэгсэн хэрнэ бодит ажил болддоггүй. Хотхон дундуур зам огт засагддаггүй. Ямар ч өндөр нам машин байсан орц гарцан дээр нь иргэдийн машин маш их эвдэрч хохирч байна. Дүүрэг, нийслэл, засаг захиргаа шийдвэр гаргах түвшний ажилтнууд огт уялдаагүй ажиллаж байна.
- Миний олж авсан мэдээллээр бол манай Баянгол дүүрэг хүүхэд хамгаалах ажилд 20 сая төгрөг төсөвлөсөн хэрнээ ахмадуудын бэлэг, баяр ёслолд 500 сая төгрөг төсөвлөчихсон байсан. Сонгууль идэвхитэй өгдөг ахмадуудаас санал авах гэсэн л хандлага.
- Дүүргийнхээ иргэдийн төлөөлж тэнд сууж байгаа хүмүүс үндсэн үүргээ мартчихсан, хэн нэгэн хүний шийдвэрийн дагуу тэнд үйл ажиллагаа явуулдаг, дараагийн сонголтод нь нөлөөлөх ажлуудаа л боддог.
- Манай хотод хүн төвтэй бодлого дутагдаад байна. Машин ихсээд түгжрэл ихсэхээр машиндаа зориулж зам барьдаг хэрнээ хүнд юу зориулж хийж байгаа юм бэ? Явган хүний замаа огт нэмдэггүй.
- Би нялх хүүхдээ түрээд, 3-р ангийн хүүхдээ сургуульд нь хүргэмээр байдаг. Хүүхдийн тэрэг түрээд явах, хажууд нь хүүхдээ хөтлөөд явах зам байхгүй учраас машин унах шаардлагатай болдог.
- Надад иргэн хүний хувьд шийдэл байна. Хэзээ яаж түгжрэл үүсээд байгаа гэдэг шалтгаан байгаа. Өглөө 7-9 цагийн хооронд ажилдаа явах гэж бүгд гэрээсээ гараад түгжрэл үүсгэдэг. Тэгвэл үүн дээр цагийн зохион байгуулалт хийж зөрүүлэх боломжтой. Төрийн байгууллагуудыг эрт оруулах, арай бие дааснаар нь оюутнуудын хичээлийг үдээс хойш оруулдаг байдлаар цагийн менежмент хийх хэрэгтэй.
- Иймэрхүү шийдлүүд гаргахаар иргэд ойлгодоггүй л гээд байдаг. Зам талбайн зөв менежмент хийе гэхээ төсөв хүрдэггүй л гэж ойлгуулдаг. Яг үнэндээ хотоо хөгжүүлчихье гэсэн чин сэтгэл дутаад байна.