Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр 19:15 цагт газардсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 256 иргэн эх орондоо ирлээ. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад шалтгаантай 141 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах юм.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2,288 иргэн эх орондоо ирээд байна.
Одоо 9 дүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар, 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ.