Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 9-р сарын судалгааг хүргэж байна.
Судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн тоонд СХД-т нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин орлоо.
Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг С.Эрдэнэ тэргүүллээ. Тэр АН-ын дарга болсноос хойш үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн тоонд тасралтгүй багтаж яваа юм. С.Эрдэнэ намын даргын ажлаа өгч, сонгуульд өвдөг шороодон улс төрөөс гарсан ч үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг тэргүүлсэн хэвээр байна.
Харин гуравдугаарт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, дөрөвдүгээрт хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, тавдугаарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оржээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг энэхүү судалгаагаар мөн тэргүүлж байгаа юм.