Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 9-р сарын судалгааг хүргэж байна.
Судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга, хотын дарга Ж.Батбаясгалан нарын рейтинг буурчээ.
Ерөнхийлөгчийн рейтинг буурсан шалтгаан нь олон нийтэд мэдэгдхүйц үйл ажиллагаа явуулаагүй “нам жим” байсантай холбоотой.
Харин хотын дарга Ж.Батбаясгалангийн рейтинг буурсан нь хотын түгжрэл буураагүй нь гол нөлөө үзүүлжээ.
Харин сонгуулийн дараа иргэдийн парламентаас хүлээх хүлээлт өндөр байсан бол энэ сард 3.9 оноо болж буурсан байна.
2020 оны 3-р сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 10 онооноос 7.7 болж өсөн, энэхүү судалгааг хийсэн зургаан жилийн хугацаанд хамгийн өндөр рейтингтэй болсон улс төрч болж байв.
Харин Ерөнхий сайдын рейтинг өнгөрсөн сар болон энэ сард 6.7 оноотой байна. Өөрөөр хэлбэл 10 онооноос 50 хувьдаа хүрч буй улс төрч болон албан тушаалтан өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүх байгаа юм.