ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
АНУ-д “AstraZeneca” гэх эмийн үйлдвэрийн компани Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гаргасан Ковид19-ийн эмнэл зүйн вакцинаас гаж нөлөө илэрсэн шалтгаанаар туршилтыг энэ сарын 6-нд хаалаа.
Туршилтын явцад сайн дураар оролцогчдын нэгээс гаж нөлөө илэрч, бие нь мууджээ. Улмаар хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын асуудал хариуцсан газар шалгалт явуулж дууссаны дараагаар вакцины туршилтыг сэргээх юм. Харин Их Британи болон Бразилд “AstraZeneca” компанийн вакциний эмнэлзүйн туршилтыг сэргээгээд байгаа юм.
Ташрамд, Вакцин гарган авах гэж яарахгүй байх, эмнэлзүйн судалгааны дүрэм журамд улс орнууд хайхрамжгүй хандаж болохгүй хэмээн ДЭМБ зөвлөөд байна.