Тусгаарлалтад байгаа иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлаар УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГА Я.СОДБААТАРААС тодруулга мэдээлэл авлаа.
Тэрээр хэлэхдээ: "Энэ бол бид нар манай ард иргэд бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ бол бид нар дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд бид нар ажиллаж амьдарч байна. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжиж ажиллаж байгаа үед зарим одоо хүний эрхийн хязгаарлалтууд хийгддэг. Манай оронд ч хийгдэж ч байгаа биш, дэлхийн 86 орон өнөөдөр хилээ хаачихсан зорчих эрхийг хасаад байж байна. Дэлхийн 34 оронд өнөөдөр онц байдал зарлачихсан нөхцөл байдалтай байна. Тийм учраас энэ зөвхөн Монгол улс ЗГ авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ бишээ. Тодорхой мэдээж иргэдийн одоо үг хэлэх эсвэл зорчих энэ асуудлуудыг бид нар хүндэтгэж үзнэ. Гэхдээ аль болох бид нар нийтийн эрх ашгийн төлөө, улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд амь насны төлөө л авч хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тийм учраас иргэдийн амь насны асууйдал, иргэдийн эрүүл мэндийн асуудлаар бол ямар нэгэн хууль бус үйлдэл битгий гараасай л гэж бодож байгаа. Иргэдийн зүгээс ялангуяа тусгааарлах байртай холбоотой иргэдээс гарж байгаа гомдлын дагуу ЗГ тодорхой арга хэмжээ авч байна.
Бид нар сүүлийн байдлаар гурван ч буудлыг иргэдийн санал хүсэлт гаргасаны дагуу бид нар байдлыг нь очиж үзээд хаагаад байгаа. Зарим нэг аж ахуй нэгжүүд одоо өвөлжилтийнхөө горимд шилжихийн үүднээс 6 ч аж ахуй нэгж тусгаарлах байраар ашиглуулах боломжгүй байна гэдгээ илэрхийлсэн . Цаашдаа бид нар энэ иргэдийн тусгаарлах байртай холбоотой, гаднаас харь оронд байгаа иргэдээ татан авахтай холбоотой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр сүүлийн үед УОК дээр тодорхой шийдвэрүүд гарч байгаа. Аль олох нээлттэй болгохыг , бид нар ирэх долоо хоногт иргэдэд зориулаад Гэрэгэ системс компани бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас апплейкшн гаргаж байгаа. Бүх хүмүүс одоо тэр апплейкшнийш гар утсан дээрээ татаад өөртэйгөө холбоотой, энэнтэй холбоотой санал шүүмжлэл мэдээ мэдээллийг одоо гаргачихдаг боломжтой болж байгаа. За 7-р сарын 16-аас эхлүүлээд нийтдээ 29000 гаран өргөдөл гомдол одоогоор ирсэн. Энэ бүгдийг бид нар нэг бүрчлэн хариулж нэгдсэн сүлжээ нэгдсэн программд холбосон. Өнөөдөр бол ямар иргэнээс ямар гомдол гарсан, тэр нь хэрхэн шийдвэрлэгдсэн, хэн дээр явж байгаа гэдэг нь бол хэн ч очоод харах боломжтой ийм нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа.