Энэ жил 57 нас хүрэх Брэд Питт Германы загвар өмсөгч 27 настай Николь Потуральскитэй үерхэж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл саяхан нэрт жүжигчинтэй хамт хувийн нисдэг тэргээр нь аялж, Парист түр саатан, хэд хоногийн дараа Францын өмнөд хэсэг рүү, Брэд Питтийн Анжелина Жолитой хуримлаж байсан эдлэнд амрахаар явсан Николь бүсгүй гэр бүлээ салгаагүй хэмээн “New York” сэтгүүлийн харьяа “Vulture” сайт мэдээллээ. Загвар өмсөгч бүсгүйн нөхөр нь сүлжээ рестораны эзэн Роланд Мэри хэмээх чинээлэг эр. Тэд найман жил хамт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан, одоо ч салаагүй ойр дотно байдаг гэжээ. Мөн дундаасаа Эмиль хэмээх хүүтэй учраас нөхөртэйгөө “нээлттэй харилцаатай” гэж бичсэн байна. Роланд Мэри нь 68 настай. Европд хэд хэдэн сүлжээ зоогийн газартай. Потуральски өнгөрсөн онд нөхрийнхөө Берлин дэх ресторанд анх Питтэй танилцсан гэсэн мэдээ ч байна.
Питт, Потуральски хоёр өнгөрсөн арван нэгдүгээр сард Канье Уэстийн тоглолт дээр анх олны өмнө цугтаа харагдсан. Одоогоор хэн хэн нь шинэхэн харилцааныхаа талаар няцаасан юм уу, хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.