Б.Пүрэвдорж: Таван Толгойн Төмөр зам МАН-ын идээ, уугааны xэрэгсэл болсон

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцлоо.
Шүүхээс С.Баярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 5 жил хорих ял оноов. Мөн хууль бусаар олсон 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргалаа.
Харин Ч.Даваанямыг нээлттэй хорих ангид хоёр жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.