-СУРТАЛЧИЛГАА-
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилсээр байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар өнөөдөр дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзлаа.
МАН мөрийн хөтөлбөртөө тусгай хэрэгцээтэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ болон сувилгаа, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүлэг заалт оруулсан. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авсан ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгохоос гадна 25 буюу түүнээс дээш ажилтантай байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх байдлаар төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг чангатгахаар тусгажээ. Мөн тусгай хэрэгцээтэй 0-16 настай хүүхэдтэй ээжүүдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан асрамжийн төв байгуулахаар МАН-ын хөгжлийн гэрээнд тусгагдаад байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал болон нэр бүхий 5 гишүүн хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг бодлогоор зангидаж, бие даасан агентлагтай болж, 500 ортой нөхөн сэргээх Үндэсний төв байгуулагдсан. Харин одоо дүүргүүдэд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байгаа талаар УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшигчид Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сонгогчдын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцолж байлаа. СХД-ийн хэмжээнд 9800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бол 1100 гаруй нь хүүхэд юм байна. Гэвч тэдний сургуулийн өмнөх боловсрол олж авах, цаашлаад сурч боловсрох эрх гээд маш олон эрхээ эдэлж чадахгүй байсаар …
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлага, хувийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт "Тэмүүжингийн Андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгийг байгуулан ажиллаж байна.
Энэхүү цэцэрлэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 100 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж, сэргээн засах асаргаа сувилгаанд ямар ч үнэ төлбөргүй явдаг. Эдгээр хүүхдүүдээс 10 орчим хүүхэд хөл дээрээ босч, 18 хүүхэд сургуульд ороод байна. Мөн тус цэцэрлэгт дан ганц хүүхдүүд хамрагдахаас гадна ээжүүд нь хүүхдээ асрангаа багшилж, ажлын байртай болжээ.
Уулзалтын үеэр "Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэгийн багш А.Чанцал ирсэн байлаа.
А.Чанцал : Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй олон айлын амьдралд гэрэл авчирсан Н.Учрал гишүүндээ баярлалаа
Тэрбээр хэлэхдээ “Миний охин Бадам-Очир овогтой Сосорбурам нь 2017 онд “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт анх орохдоо ярьж, явж чадахгүй, өөрөө өөртөө үйлчилж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд миний охинд маш том өөрчлөлт, ахиц дэвшил гарч, тэр ч байтугай алтан дэлхийд бяцхан хөлийнхөө мөрийг үлдээж алхаж, гишгэж чадаж байгаад маш их баяртай байна.
Миний хувьд охиноосоо болоод ажил хөдөлмөр хийх боломжгүй гэртээ л байдаг байлаа. Харин “Тэмүүжингийн андууд” цэцэрлэг байгуулагдсанаар охиноо өсгөнгөө ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Манай хүүхдээс гадна маш олон хүүхдийг эмчилгээ сувилгаанд хамруулж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, эцэг эхийг нь ажил хөдөлмөр хийх боломжийг бүрдүүлж өгсөн УИХ-ын гишүүн Н.Учралдаа маш их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Төрд зүтгэх их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.