СУРТАЛЧИЛГАА
Сонгино хайрхан дүүргийн 28 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, Д.Сумъяабазар, Н.Анужин нарын иргэд сонгогчидтой хийх уулзалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр нэр дэвшигчид 25, 40, 42 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод ирэх дөрвөн жил хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцаж, намын МӨРИЙН хөтөлбөрөө танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүн хэлэхдээ “Манай дүүрэгт намар 10 сургууль, 24 цэцэрлэг үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна. Нэг сургуульд багадаа 150 хүн, цэцэрлэгт 50 хүн ажилладаг. Тэгэхээр 10 сургуульд 1500 хүн, 24 цэцэрлэгт 1000 гаруй хүн ажилтай болох юм. Засгийн газар утааг бууруулах шийдлийг олж УУХҮ-ийн яамны дэргэд “Таван толгой түлш” компани байгуулж, шахмал түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эрхлээд явж байна. Сонгино хайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг энэ компанид 1500 ажилтан, албан хаагчид 2-5 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Сайжруулсан түлшний үйлдвэр манай дүүрэгт байгуулагдсан нь сайхан хэрэг. Баянзүрх дүүрэгт байгуулагдаж болох байсан ч салбарыг удирдаж байгаа сайд нь манай дүүргээс сонгогдсон учраас энд үйлдвэр нь баригдсан байх гэж олзуурхаж байгаа. Шинэ бүтээн байгуулалт баригдана гэдэг нь цаанаа ажлын байр бий болгож байдаг. Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн хурлынхан дүүрэгтээ хийгдсэн бүтээн байгуулалтад СХД-ийнхээ иргэдийг ажилд авах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингэж байж манай дүүргийнхэн ажилтай, орлоготой нутаг дэвсгэр дээрээ сайхан амьдрах боломжтой юм. Би өнгөрсөн хугацаанд дүүрэгтээ 75 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Харин манай дүүргээс сонгогдсон гишүүд нийт 350 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийснээрээ нийслэлдээ тэргүүлж байгаа юм. СХД-т баригдсан сургуулиуд бүгд Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр багш нараа сургасан байна. Хүүхдүүдээ олон улсын жишигт хүрсэн сургуульд дүүрэгтээ сургах боломж бүрдүүлсэн. Надад боловсролын салбарт ажилласан туршлага байгаа. Би Монголдоо 2010 онд Английн салбар сургууль болох Рояаль академийг байгуулсан. Бүх хичээл нь англи хэлээр ордог, хоёр жил Монголдоо, хоёр жил Англи, АНУ-д сурдаг. Надад гадаад дотоодын харилцаа холбоо бий. Би гэр хорооллын дунд барьсан сургуульдаа Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нараа сургасан байгаа. Миний тойрогтоо барьсан 23 дугаар сургуульд тэдгээр 20 багшийг ажилд авсан. Ирэх намар хүүхдүүддээ хичээлээ заахад бэлэн болсон” гэв.