СУРТАЛЧИЛГАА
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт МАН-аас УИХ-д нэр дэвшиж буй УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Анужин нар "Монголын Залуу Инженерүүдийн холбоо"-ноос зохион байгуулж буй "Үгээ Дайя" уулзалтад оролцлоо. Уулзалтад ШУТИС, ХААИС, ҮБХИС-ийн инженерийн сургуулиудын багш судлаачид, "Таван толгой түлш" ХХК, "ДЦС-4 ТӨХК", "УБЦТС ТӨХК", "Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК"-ийн инженерүүд, уул уурхайн инженерүүд гээд салбар салбарын залуу төлөөллүүд оролцлоо.
УИХ, Засгийн газарт залуу инженерүүдийн дуу хоолой, шинэ санаа санаачилгыг хүргэх, инноваци, боловсрол, үйлдвэрлэлийг дэлхийн тэргүүлэгч орнуудын жишигт хүргэхийн тулд цаашид төр засаг бодлогын хүрээнд хамтран ажиллах зорилгоор залуу инженерүүдийнхээ үгийг сонсож "үгийг дайх" зорилготой, санал бодлоо хуваалцах уулзалт болж өнгөрлөө. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Учралаас дараах тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал : "Инженер сэтгэлгээг" дэмжихэд төр онцгой анхаарах ёстой
-Өнөөдрийн уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Залуу инженерүүдийн холбооны есөн салбарт ажиллаж байгаа инженер залуучуудтай уулзлаа. Өнгөрсөн жил НАМЗХ-ноос санаачлаад Залуу инженерүүдийн үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан. Нийт 9 салбарт ажиллаж байгаа инженер залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай парламент Инновацийн хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль мөн Харилцаа холбооны хууль гэсэн үндсэн гурван хуулийг баталж, өнөөдөр хуулиуд маань хэрэгжиж байна. Тэгэхээр эдгээр хуулиудын хэрэгжилтийг хангахад инженерийн салбар бүрд ажиллаж байгаа инженерүүдийн дуу хоолойг хүргэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд цаашдаа инженерчилийг дэмжих инженерчиглэгдсэн сэтгэлгээг дэмжихэд төр онцгой анхаарах ёстой. Яагаад гэхээр Аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын энэ үед дэлхийн улс орнууд хэрэглээний судалгааныхаа 70 хувийг хүний нөөцөө хэрхэн бэлтгэх вэ гэдэгт зарцуулж байна. Тэгэхээр энэ үед бид салбар бүрд ажиллаж байгаа инженерүүдийнхээ санаа бодолд түшиглэж аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн байх ёстой. Бид цаашдаа инженерийн мэргэжлийг тэргүүлэх зэрэгт тооцож, инженер мэргэжилтэй залуусыг олноор төрүүлэн гаргахад төр онцгойлон анхаарч, топ 100 сургуульд тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулж, боловсролын зээлийн сангийн тэтгэлгүүдэд инженерийн мэргэжлийг онцлох шаардлага байна. Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгалд мэдлэгийг үйлдвэрлэх, баялгийг бүтээх, инновацлаг сэтгэлгээтэй антренренёр залуус маш чухал байна.
Энэ салбарын залуус УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа гурван нэр дэвшигчийг дэмжиж, намын мөрийн хөтөлбөрт орсон зорилтуудад өөрсдийн санал, бодлоо илэрхийллээ. Эдгээр саналуудаас мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажилллана.
-МАН-ын мөрийн хөтөлбөрт ирэх 4 жил инновацтай холбоотой ямар заалтууд орсон бэ?
-Бид венч хөрөнгө оруулалтын санг байгуулах гэж байна. Венч хөрөнгө оруулалтын сан гэдэг бол ямар нэг барьцаагүй, технологи инновацийн шийдэлд нь өгч байгаа зээл юм. Дээр нь Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн дэргэд гарааны компаниудыг байгуулдаг байсан бол одоо Их дээд сургуулиудын дэргэд гарааны компаниудыг байгуулах боломжийг нээж байна. Дээр нь гарааны компаниуд олон нийтэд хувьцаагаа арилжаалах, мөнгө босгох, эрх зүйн зохицуулалтыг Инновацийн хуульд тусгасан. Үүнийг хэрэгжүүлнэ. Дээр нь мэдээллийн технологийн компаниудыг татварын бодлогоор дэмжинэ. Нэг ёсондоо Монгол Улсыг мэдээллийн технологийн салбарын залуучууд ба мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа алба хаагчиддаа зориулаад мэдээллийн технологийн эдийн засгийн чөлөөт бүс болгох гэж байгаа. Нэг ёсондоо татвараас эхний таван жил мэдээллийн технологийн компаниудыг 100 хувь чөлөөлнө. Энэ зохицуулалтууд мөрийн хөтөлбөрт тусгасан.