ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Шинэ төрлийн коронавирусын халдвар БНХАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард Хубэй мужийн Үхань хотод “CoVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Үүнээс хойш БНХАУ-ын бүх мужид бүртгэгдэж, 4632 хүний амь насанд хүрсэн юм. Нэгдүгээр сарын сүүлээр бусад улс оронд цөөн тоогоор бүртгэгдэж, халдварын тархалт хяналтад байсан ч гуравдугаар сараас эхлэн өдөрт мянга мянгаараа бүртгэгдэж, эндэгсдийн тоо ч өссөн юм. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ний 12.30 цагийн байдлаар 2,407,414 халдвар авч, 625,199 хүн бүрэн эдгэрсэн. Мөн дэлхий дахинд 1.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.