Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улс "CoVID-19" цар тахлаас сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 27-ноос эхлэн хэсэгчлэн онц байдал тогтоож, гадаадын улс оронтой агаарын болон төмөр замын хилээ хаасан. Дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилсөн цар тахал сүүлийн өдрүүдэд ОХУ-д нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тухайлбал, 24 цагийн дотор ОХУ-д 6000 гаруй шинэ тохиолдол илэрч, 41 нас баралт бүртгэгдсэн байна. Мөн Манай улсад коронавируст халдварын 33 дахь тохиолдол бүртгэгдлээ. Тус иргэн ОХУ-аас орж ирсэн оюутан ба гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.